Малчдад туслах сайн санааны аян

Нийт нутгаар цас их орж, өвөлжилт хүндэвтэр байгаа энэ үед өвлийг өнтэй даван туулах, мал сүргээ хамгаалах ариун үйлсэд хамт олноороо нэгдэн “Малчдад туслах сайн санааны аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр НХҮА зохион байгуулж БНМАУ-ын баатар, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Иргэний нисэхийн ууган дарга, хурандаа генерал Бутачийн Цог асан, ИНЕГ-ын дарга инженер нисгэгч, техникийн ухааны доктор (Ph.D) Санжаажавын Батмөнх зэрэг ахмад буурлуудын өлгий нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар багийн 6 айл өрхөд 120 боодол өвс хүргэн, тусламж дэмжлэг үзүүллээ. Түүнчлэн нутгийн малчин ардаас сүү цагаан идээ худалдан авч санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлсэн бөгөөд ханиад томууны улиралтай холбогдуулан Албаны нийт ажилтнуудыг халуун аарцаар хангаж байна.

“Малчдад туслах сайн санааны аян”-ыг дэмжиж талархан Төв аймгийн Алтанбулаг сумын засаг Даргын орлогч Д.Баярмагнай хэлэхдээ Мөнх-Өлзийтийн радарын байгууламжийг манай сумын малчид болон бид өөрийн өмч шиг харж хамгаалан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газар болон багийн айл өрхүүдийн өмнөөс болон хувиасаа ИНЕГ-ын харъяа алба салбар болон НХҮА-ны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлснийг дамжуулахад таатай байна.