2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын дээд агаарын зайд анх удаа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын процедурын аргачлалаас бодит ажиглалтын удирдлагын аргачлалд шилжүүлэн ажилласан бөгөөд ингэснээр агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг 90 км болгон багасган, бодит ажиглалтын удирдлагын 4 сектор (Төв, Мөрөн, Хэнтий, Говь)-т процедурын удирдлагын 2 сектор (Алтай, Дорнод)-т доод агаарын зайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний Арцат, Туул секторт тус тус хуваан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас эхлэн Монгол Улсын агаарын зайн бодит ажиглалтын аргачлалын тууш зайчлалыг 90 км-ээс 30 км-т шилжүүлэн ажиллаж эхэлсэн. Ингэснээр зайчлалын стандартыг хөрш улсуудтай уялдуулах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн юм.
2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагаас орон нутгийн цагаас эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд Сайхандулаан болон Бөмбөгөрийн радаруудыг албан ёсоор ашиглаж эхэлжээ.