НХҮА-ны 2017 оны аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд тогтоогдлоо

   Нисэхийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын чиг үүргийг Чикагогийн конвенцийн 44 зүйлд дэлхий даяар иргэний нисэхийн аюулгүй, тогтвортой өсөлтийг хангах, тогтмол, үр ашигтай агаарын тээврээр зорчих хэрэгцээг хангуулах мөн Олон улсын нислэгийн аюулгүй ажиллагааг дэмжих хэмээн тодорхойлжээ. Энэхүү чиг үүргийг ОУИНБ-ын Зөвлөл 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр батлаж мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Чикагогийн конвенцийн Хавсралт-19 баримт бичигт аюулгүй ажиллагааны хөтөлбөр, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоотой байна гэж тусгасан бөгөөд дараах Хавсралтад заагдсан үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх стандарт тогтоосон байна. Үүнд:

  • Хавсралт 1 “Нисэхийн сургалтын байгууллага”
  • Хавсралт 6 “Агаарын тээвэрлэгч”
  • Хавсралт 6 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага”
  • Хавсралт 8 “Агаарын хөлөг үйлдвэрлэгч”
  • Хавсралт 11 “НХҮ-ний байгууллага”
  • Хавсралт 14 “Аэродром эзэмшигч”

 

       НХҮА нь аюулгүй ажиллагааны удирдлагын стандартын дагуу 2015 оноос эхлэн Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт, аюулгүй ажиллагааны зорилтот болон сэрэмжлүүлэх түвшинг жил бүр тогтоож, зорилтыг ханган ажиллаж байна.

Lower-consequence safety indicator Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт

/SPI/

Аюулгүй ажиллагааны зорилтот түвшин

/TLS/

Аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэх түвшин

/ALS/

2015 он 0.0396 0.0376 0.0956
2016 он 0.0285 0.0271 0.0781
2017 он 0.0246 0.0234 0.0709

 

      Мөн жил бүр Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагддаг Ази Номхон далайн бүсийн агаарын зайн аюулгүй ажиллагаа ба мониторингийн дэд ажлын хэсэг /RASMAG/-ийн хуралд танилцуулагддаг Азийн бүсийн мониторингийн агентлаг /MAAR/-аас боловсруулсан агаарын зайн аюулгүй ажиллагааны мониторингд амжилттай хамрагдаж байна. Сүүлийн жилүүдэд өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэж байгаа нь Монгол Улсын агаарын замын аюулгүй байдал дээшилсэн, агаарын тээвэрлэгчдийн бидэнд итгэх итгэл нэмэгдсэний тод илрэл бөгөөд цаашдаа  нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж буй тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээ үргэлжлүүлэх, мэргэжлийн боловсон хүчний сургалтуудыг үе шаттай зохион байгуулах, секторын нэвтрэн өнгөрүүлэх чадварыг тогтоох зэрэг олон ажлуудыг цаг алдалгүй хийх болно.