Илүүдэл жингээ хасах тэмцээн эхэллээ

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 2018 онд хэрэгжүүлэх спортын гадаад болон дотоодын уралдаан тэмцээнүүдэд баг тамирчдыг амжилттай оролцуулах, нийт ажилтнуудыг спортоор хичээллэж, идэвхитэй, эрүүл амьдралын хэв маягийг өөрсөддөө бий төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Эдгээрээс хамгийн түрүүнд зохион байгуулагдаж эхлэн, 5 сарын хугацаанд үргэлжлэх FAT LOSS CHALLENGE буюу илүүдэл жингээ хасах сорилт тэмцээнийг албаны нийт ажилтнуудын дунд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус тэмцээний шагналын санг НХҮА, МОНАТКА, ҮЭХ тус тус бүрдүүлэх бөгөөд 2 500 000 төгрөгийн шагналын сантай томоохон арга хэмжээ юм. Тэмцээнийг дараах удирдамжийн дагуу зохион байгуулах бөгөөд 45 эрэгтэй, 33 эмэгтэй нийт 78 ажилтан оролцохоор жингээ өгч, баталгаажуулалтаа хийлгэсэн байна.

  • Хэн: НХҮА-ны ажилтан байна
  • Хураамж: Байхгүй
  • Нас: Бүх насныхан
  • Шагналын сан: 2 500 000 төгрөг

Тэмцээний шагнал
=> Супер ялагч – 500 000 төгрөг (Спортын хувцас, хэрэглэл)
=> Эрэгтэй 1-р байр – 200 000 төгрөг (Спортын хувцас, хэрэглэл)
=> Эмэгтэй 1-р байр – 200 000 төгрөг (Спортын хувцас, хэрэглэл)
=> Эрэгтэй 2-р байр – 100 000 төгрөг (Спортын хувцас, хэрэглэл)
=> Эмэгтэй 2-р байр – 100 000 төгрөг (Спортын хувцас, хэрэглэл)

Сугалаа (Тэмцээнд бүртгүүлж, +5кг хассан бүх оролцогчдод нээлттэй):
Супер хонжвор –1сая төгрөгийн үнэ бүхий Эрхүү явах аялал
Хонжвор – 300 000 төгрөгийн үнэ бүхий Жаргалантын сувилалд гэр бүлээрээ 2 хоног амрах эрхийн бичиг.
Дүгнэх: Нийт хассан жинг биеийн анхны жинд харьцуулсан харьцаагаар тооцно.
Хассан жингийн хувь тэнцсэн тохиолдолд бага жинтэй хүнийг илүү амжилт гаргасанд тооцно.
Хугацаа: 2018.01.08 – 2018.05.25
Биеийн жингээ хасахдаа эрүүл аргыг хэрэглэх бөгөөд биед сөрөг нөлөөтэй аливаа аргуудыг хэрэглэхгүй байхыг сануулж байна‼
Нийт тэмцээнд оролцогчиддоо өндөр амжилт хүсье ээ!

ЗХНХ