“Air navigation course” суралтанд амжилттай оролцлоо.

Бүгд найрамдах солонгос улсын “Инчеон” олон улсын нисэх буудлын нисэхийн академид 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 3-р сарын 16-ны хооронд зохион байгуулагдсан AIR NAVIGATION COURSE”-ийн суралтанд ИНЕГ-ын даргын 2018 оны 02-р сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалын дагуу иргэний нисэхийн ерөнхий газрын алба, салбаруудаас НААХЗА-1, АНБЗХ-1, ТНХНҮА- 3, НХҮА-6, НМҮА-1, ШНЗА-1 нийт 15 ажилтан хамрагдлаа.

Нислэгийн эрчимжилт зогсолтгүй нэмэгдэж байгаа өнөө үед орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмж дээр суурилан нислэгийн үйл ажиллагааг аюулгүй үр дүнтэй хэрхэн зохион байгуулах тал дээр ОУИНБ-аас хэрэгжүүлж буй “Global Air Navigation Plan- GANP-ыг хэрхэн хэрэгжүүлэх арга зам Aviation system block upgrade- ASBU”-ын талаар мөн түүнийг хэрэгжүүлж буй улс орнууд үе шаттайгаар  сайжруулан хэрэгжүүлэх төлөвлөгөө, туршлага өнөөгийн байдал зэргийн талаар танилцуулсан өндөр үр дүнтэй сургалт боллоо.

ОУИНБ-ын “Global Air Navigation Plan- GANP”-ыг БНСУ-д “NARAE”-нэртэй төсөл болгон хэрхэн хэрэгжүүлж буй талаарх танилцуулга болон видео-той танилцана уу.