ATS hiking club-ийн хэсэг явган аялагчид ээлжит алхалтаа хийлээ

ATS hiking club-ийн хэсэг явган аялагчид өнгөрсөн Ням гаригт Богдхан уулын Зайсангийн амны зүүн талаар өгсөж Тэнгэр хаданд бараалхав…
Гишүүн Уранбилэг багшийн тэмдэгийг гардуулж, албан ёсны гишүүнээр батламжлав аа…
Нийт 5.30 цаг алхсан бөгөөд 11км замыг туулав…
Эгц налуу, зам хөлдсөн, шавар ихтэй байсан тул таяг, гутлын хадаас их хэрэг боллоо. Цаашид алхах хүмүүс дээрх зүйлсийг бэлдэж ирцгээгээрэй…
Дараагийн алхалт энэ амралтын өдрүүдэд…
Группдээ нэгдээрэй: ATS hiking club /НХҮА-ҮЭХ/