“Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд  “Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл”  сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, авиа компаниуд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр салбарт тулгарч буй бэрхшээл, цаашдын хөгжлийн талаарх саналуудаа нэгтгэж хэлэлцлээ. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны зүгээс үйл ажиллагаанд өнөөгийн тулгамдаж байгаа асуудлын талаар дараах ажлуудыг нэгдсэн саналд оруулж хэлэлцсэн байна. Үүнд:
1.    Агаарын зайн бүтэц зохион байгуулалт, сектор хуваарилалт.
•    Говь секторын нөхцөл байдал;
•    Бээжингийн НХУ-ын төвөөс хийж буй хязгаарлалтууд;
•    Бөмбөгөрийн радар ашиглалтгүй байгаа талаар;
2.    НХҮА-ны ажилтнуудын үнэлэмжийн байдал.
•    НХҮА-ны ажилтнуудын цалин хөлс, нийгмийн халамж, үнэлэмжийн талаар;
3.    НХҮА-ны ажилтнуудын гадаад сургалт /нислэгийн удирдагч, багшлагч, мэргэжилтнүүдийн/
•    НХҮА 2017 онд 14 төрлийн 184 ажилтан хамрагдах гадаад сургалт төлөвлөсөн боловч нэг сургалт батлагдаж, сургалт зохион байгуулагдаагүй талаар;
•    НХҮА-ны 2018 оны гадаад сургалтын төсөв төлөвлөгөөний талаар;
4.    Мөн Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлхэд ямар бэрхшээл тулгарч байгаа, аж үйлдвэр, инновацийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ, хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлуудыг хэлэлцэж санал, шүүмжээ илэрхийлжээ.
Удирдах ажилтны зөвлөгөөний дүгнэлт шийдвэрийг урьдчилсан байдлаар танилцуулахад:
• “Агаарын зай, урсгал төлөвлөлтийн судалгааны төв” шинээр байгуулах;
• Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлхэд, нислэгийн төлөвлөлт болон нислэгийн мэдээллийн үйлчилгээтэй “CALL CENTER” шинээр байгуулах;
• БНХАУ-ын АТМБ-тэй хамтарч Гуанжоуд 40-60 ажилтан сургах;
• НХҮА-ны ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хангамж, үнэлэмжийн түвшинг одоогийн байгаа байдлаас бууруулахгүй байхаар чадавхид суурилсан цалингийн сүлжилтэй байхаар шийдвэрлэсэн байна.
ЗХНХ