Нислэгийн удирдагчийн ээлжийн хувцасны загвар шинэчлэх нээлттэй уралдаан

Зорилго: Нислэгийн удирдагчийн одоогийн дүрэмт хувцасыг зөвхөн баяр ёслолын тэмдэглэлт өдрүүдээр өмсөж хэрэглэх шийдвэр гаргаж, үүнтэй холбогдуулан НХҮА-ны нислэгийн удирдагчийн ээлжийн хувцасны загварыг ажилтнуудын хүсэл сонирхолд нийцүүлэн шинэчилж, ажлаа тав тухтай гүйцэтгэх боломжийг бий болгох замаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх;

Уралдаанд оролцогч ажилтан, баг хамт олон энэхүү удирдамжийн шаардлагад нийцүүлэн эрэгтэй, эмэгтэй ээлжийн хувцас (ханцуйтай болон ханцуйгүй цамц, өмд, гадуур өмсөх куртка, малгай )-ны загварын зургийг 2018 оны 5 дугаар сарын 10 өдрийн дотор багтаан ирүүлэх бөгөөд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд;

  • Чөлөөт загвар (ажлын байранд өмсөхөд тохиромжтой)
  • Биед эвтэйхэн
  • Халуун, хүйтэнд тохиромжтой
  • Үзэмжтэй
  • Нислэгийн удирдагчийн ажил мэргэжил, албаны өнгө төрхийг тодотгосон өнгө төрх, илэрхийлэмжтэй байх

Энэхүү уралдаанд саналаа ирүүлсэн ажилтан, хамт олныг Албаны даргын зөвлөлөөс урамшуулна.

Амжилт хүсье!