НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА

 

Дараах ажлын байруудад (ААХ-ийн Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн -1, БНХУХ-ийн АНУ – 2) ажилтан сонгон шалгаруулна. Үүнд;

ААХ-ийн Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн: 

Ажлын байрны зорилго;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний аюулгүй ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх;

Ажлын байрны үндсэн зорилт;

  • НХҮА-ны хэсгүүдэд Аюулгүй ажиллагааны үзлэг, хяналт, шалгалт хийх;
  • Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийг сайжруулах судалгаа, дүн шинжилгээ, аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх, баримт бичиг хянах, боловсруулах;

Тавигдах шаардлага;
Боловсрол; Нисэхийн тусгай дунд, эсвэл дээд
Мэргэжил; Нислэгийн хөдөлгөөний менежмент /ATM/, Нислэгийн удирдагч
Туршлага; Нислэгийн удирдагч эсхүл нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэргэжилтнээр 5-с доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар;

  • Мэргэжлийн II зэрэгтэй байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний  программуудыг ашиглах чадвартай байх;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх;

БНХУХ-ийн Ахлах нислэгийн удирдагч:

Ажлын байрны зорилго;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний технологи үйл ажиллагаанд хяналт тавьж, үүсэж болзошгүй болон үүссэн үл тохирлыг хэрхэн залруулах талаар мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;

Ажлын байрны үндсэн зорилт;

  • Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний технологи, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;
  • Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ажлын байруудад нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагаатай холбоотой хяналтыг хэрэгжүүлэх;

Боловсрол; Нисэхийн тусгай дунд эсвэл мэргэжлийн курс;
Мэргэжил; Нислэгийн удирдагч;
Мэргэшил; Бүсийн болон бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэлтэй;
Туршлага; Иргэний нисэхийн салбарт 8 жил үүнээс нислэгийн удирдагчаар 6-с доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар;

  • Мэргэжлийн I, II зэрэгтэй байх;
  • ИНД-65-д тусгасан Англи хэлний ур чадварын IV түвшиний шаардлага хангасан байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний  программуудыг ашиглах чадвартай байх;
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргах;

Дээрх ажлын байруудад орохыг хүссэн, шаардлага хангасан ажилтнууд 2018 оны 08 сарын 13 өдрийн 15.00 цагаас өмнө өргөдөл гаргаж, ЗСХ-ийн дарга Г.Батбулганд хүлээлгэн өгнө үү.

ЗСХ-ийн Хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн