Хаврын улиралд шилжиж байгаатай холбогдуулан нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зөвлөмж хүргүүлэх тухай

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН УДИРДАГЧ, НИСЛЭГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТАН НАРТ

Нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах хүчин зүйлийн нэг нь цаг агаар бөгөөд хаврын улиралд ажиглагддаг тогтворгүй цаг агаарын үе эхэлж, хүчтэй хуй салхи, нислэгт аюултай салхины шилжлэг салхи ажиглагдах нөхцөл бүрддэг. Үүнтэй холбогдуулж нисэн очих болон бэлтгэл аэродромуудын цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд дүн шинжилгээ хийж, синоптек инженерээс зөвлөмж зөвлөгөө авч ажиллах, аэродромын зурвасны гадаргууд мөсдөлт ажиглагдсан эсэх, шар усны үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг агаарт зориудаар нөлөөлөх “Хурын шим”-ын буудлага, зэвсэгт хүчний дугаар ангийн байлдааны зенитын буудлага зэрэгт онцгой анхаарч нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах ЗӨВЛӨМЖ хүргүүлж байна. Нислэгийн цаг уурын төвийн гаргасан Шилжилтийн улирлын цаг агаарын үзэгдэл, элемэнтийн талаарх зөвлөмжийг /www.aviationweather.mn, nats.mcaa.gov.mn / цахим хуудаснаас үзнэ үү. Аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээллийг ААХ-ийн safety-atc@mcaa.gov.mn хаягаар ирүүлэнэ үү. Бид мэдээллийг хэн нэгнийг буруутгах, эсхүл хариуцлага хүлээлгэхэд бус зөрчил, дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх, НХҮ-ний чанарыг сайжруулахад чиглэгдэх болно.

2018.03.22

ААХ

Хавсралт1Хавсралт2