Ахмад настнуудаа хүлээн авлаа

Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан өндөр настны тэтгэвэрт гарсан нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Албаны дарга П.Мөнхжаргал, ҮЭХ-ы дарга Ц.Амарсанаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулж 2017 онд НХҮА үүсэн байгуулагдсаны 60 жил, ОУ-ын ҮЭ-ын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой тохиохтой холбогдуулж хийх ажлуудаасаа танилцуулж, ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүгдийг хүсэн гарын бэлэг гардуулав.

Үүний дараа ахмадуудыг Улаанбаатарын Шинэ Нисэх Буудалтай танилцуулж, Иргэний Нисэхийн салбар Монгол улсад хэрхэн хөгжиж байгааг бодитоор харуулсан нь ахмад буурлуудын сэтгэлийг хөдөлгөсөн сайхан арга хэмжээ болсон юм. Шинэ Нисэх Буудлын танилцуулга бэлдэж, танилцах аялал зохион байгуулсан ажлын хэсгийн менежер Г.Бат болон бусад хүмүүст гүн талархал илэрхийлье!