Шилдэг илтгэлийн уралдаанд иргэний нисэхийн салбарын ажилтан та бүхнийг урьж байна

Улаанбаатар хотноо 2017 оны 08 дугаар сарын 07-оос 11-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал” /DGCA 54/-ыг угтаж, иргэний нисэхийн салбарын ажилтнууд дунд “Шилдэг илтгэлийн уралдаан”-ыг зарлаж байна.

 Шалгарсан илтгэлүүдийг DGCA 54 дүгээр хурлын үеэр танилцуулна.

Шилдэг илтгэлийн шагналын сан:

1 дүгээр байр – 1,000,000₮

2 дугаар байр – 800,000₮

3 дугаар байр – 500,000₮

Уралдааны болзол

Уралдааны оролцогч нь иргэний нисэхийн салбарын ажилтан байх бөгөөд ганцаарчлан эсвэл багаар оролцоно. Оролцогчид нь “The Challenge of Managing Outcome Focused and Risk Based Regulations for Asia Pacific States” хурлын сэдвийн хүрээнд дараах хэлэлцэх асуудлын аль нэгийг сонгон илтгэл бичнэ. Үүнд:

  • Нисэхийн аюулгүй ажиллагаа
  • Агаарын навигаци
  • Агаарын тээвэр
  • Нисэх ба байгаль орчин
  • Нисэхийн аюулгүй байдал
  • Бүс нутгийн хамтын ажиллагаа

Илтгэлд тавигдах шаардлага

  • Өгөгдсөн сэдвийн хүрээнд одоогийн байгаа нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэсэн байх;
  • Дэвшүүлж байгаа шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;
  • Орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
  • Гадаад орны туршлагаас ишлэл авсан байх;
  • Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх;
  • Илтгэл нь Англи эсвэл Монгол хэл дээр /уралдаанд шалгарсан тохиолдолд илтгэлийг Англи хэл дээр бэлтгэн танилцуулах болно/, 3 болон түүнээс дээшхуудас байх ба компьютерын Word /Arial фонтын 12 хэмжээгээр, мөр хооронд 1.0-ын зайтайгаар бичих/ программыг ашиглан боловсруулсан байх;
  • Илтгэлийг цаасан дугтуйнд хийж битүүмжлэн овог нэр, хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой дурдсан байх;
  • Илтгэлийг файл болон цаасан хувилбарын хамт ирүүлэх;
  • Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх.

Илтгэлийг бүртгэж, дүгнэх  

Илтгэлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл manlai@mcaa.gov.mn, oyut.m@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Иргэний нисэхийн Ерөнхий газар 102 тоот өрөө, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа,  Улаанбаатар хот

Дэлгэрэнгүй мэдээллийг 282247 дугаараар лавлана уу.