EN

УРЬДЧИЛСАН БОЛОН ШУУРХАЙ ТӨЛӨВЛӨЛТ

1. ХУВААРЬТ БУС НИСЛЭГ
ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА

  1. Өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс ажлын 2 хоногийн өмнө Хавсралт 3-т заасан маягтын дагуу
  2. Гадаадын агаарын хөлөг “Чингис хаан” ОУНБ-д буулт, хөөрөлт үйлдэх хуваарьт бус нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө
  3. Дотоодын агаарын тээвэрлэгчийн хуваарьт бус олон улсын нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө Хавсралт 3-т заасан маягтын дагуу
  4. Агаарын тээвэрлэгч нь шуурхай төлөвлөгдөх олон улсын хуваарьт бус нислэгийн хүсэлтийг /өнгөрөлт, буулт хөөрөлт/ тухайн нислэг эхлэхээс 6-аас багагүй цагийн өмнө /нэмэгдэл төлбөртэй/
  5. Онцгой үүргийн болон албан захиалгат өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс ажлын 2 хоногийн өмнө Хавсралт 3-т заасан маягтын дагуу
  6. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаад улсын агаарын хөлгөөр Онцгой үүргийн нислэг үйлдэх тухай нислэгийн хүсэлтийг ажлын 3 хоногийн өмнө Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Хавсралт 3-т заасан маягтын
  7. Тусгай үүргийн нислэг, хүмүүнлэгийн тусламжийн нислэг, агаарын хөлөгт дутагдал гарч нислэг үйлдэх боломжгүй болсон үед өөр агаарын хөлгөөр нислэг үйлдэх, зорчигчдийг тээвэрлэх, сэлбэг хүргэх, навигацийн тоног төхөөрөмж болон техникийн шалгах олон улсын өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг Хавсралт 3-т заасан маягтын дагуу тухайн нислэг эхлэхээс 30 минутын өмнө, буулт хөөрөлтийн нислэгийн хүсэлтийг нислэг эхлэхээс 1 цагийн өмнө

ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтэс /АНБЗХ/ болон НХҮА-ны Шуурхай төлөвлөлтийн хэсэгт /ШТХ/ тус тус ирүүлж хүлээн авсныг баталгаажуулна.

БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛТ

  1. Олон улсын хуваарьт бус өнгөрөлтийн нислэгт:
    • Нислэг үйлдэх тухай хүсэлт
    • Агаарын хөлгийн тоноглолын тухай мэдээлэл
  2. Гадаадын агаарын хөлөг буулт үйлдэх нислэгт:
    • Нислэг үйлдэх тухай хүсэлт
    • Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /Коммерийн бус нислэг үйлддэг хувийн компани болон хувь хүний эзэмшдэг агаарын хөлөгт агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ шаардахгүй байж болно/
    • Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ
    • Агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ
    • Агаарын хөлгийн даатгалын гэрчилгээ
    • Агаарын хөлгийн тоноглолын тухай мэдээлэл
    • Онцгой үүргийн нислэг үйлдэх тохиолдолд “Төрийн Тусгай Хамгаалалтын Газар”-ын албан бичиг
    • Аюултай ачаа тээвэрлэх тохиолдолд НААХЗГ-аас зохих тодруулга хийнэ

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА
  1. Агаарын тээвэрлэгчээс “Хоногийн нислэгийн төлөвлөгөө”-д тусгагдах орон нутгийн хуваарьт бус нислэгийн төлөвлөгөө болон хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс өмнөх ажлын өдрийн 15 цагаас өмнө Хавсралт 5-д заасан маягтын дагуу
  2. Тусгай үүргийн нислэг, хүмүүнлэгийн тусламжийн нислэг, агаарын хөлөгт дутагдал гарч нислэг үйлдэх боломжгүй болсон үед өөр агаарын хөлгөөр нислэг үйлдэх, зорчигчдыг тээвэрлэх, сэлбэг хүргэх, навигацийн тоног төхөөрөмж болон техникийн шалгах орон нутгийн нислэгийн хүсэлтийг Хавсралт 5-д заасан маягтын дагуу тухайн нислэг эхлэхээс 30 минутын өмнө
  3. Агаарын тээвэрлэгч нь шуурхай төлөвлөгдөх орон нутгийн хуваарьт бус нислэгийн хүсэлтийг тухайн нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө Хавсралт 5-д заасан маягтын дагуу /нэмэлт төлбөртэй/
  4. Улсын агаарын хөлгийн нислэгийн хүсэлтийг “Улсын нисэхийн тухай Монгол Улсын хууль”, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай Монгол Улсын хууль” болон “Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам”-ын дагуу
  5. Хэт хөнгөн агаарын хөлгийн нислэгийн хүсэлтийг нислэг эхлэхээс өмнө 2-оос багагүй цагийн өмнө НХҮА-ны ШТХ-т ирүүлж хүлээн авсныг баталгаажуулна. /ИНД-103, ИНД-91 дагуу агаарын тээвэрлэгчийг/ нислэгийн мэдээллээр хангаж урьдчилсан болон шуурхай төлөвлөлт хийнэ/

ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтэс /АНБЗХ/ болон НХҮА-ны Шуурхай төлөвлөлтийн хэсэгт /ШТХ/ тус тус ирүүлж хүлээн авсныг баталгаажуулна.

БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛТ

  1. Гадаадын агаарын хөлөг орон нутагт нислэг үйлдэхэд:
    • Орон нутгийн агаарын зайд нислэг үйлдэх хүсэлт
    • Гүйцэтгэх ажлын төрөл, захиалагчтай байгуулсан гэрээ
    • Нислэг үйлдэх чиглэл, маршрут, ажлын талбайн бүдүүвч, байрлах газрын солбицол
  2. Орон нутгийн нислэгт:
      • Нислэг үйлдэх тухай хүсэлт

    • Хэрэв хилийн бүсэд нислэг үйлдэх бол Хил хамгаалах ерөнхий газраас олгосон зөвшөөрөл
    • Хэрэв хот суурин газрын дээгүүр нислэг үйлдэх бол тухайн хотын захиргаанаас олгосон зөвшөөрөл
    • Хэрэв дархан цаазат газрын дээгүүр нислэг үйлдэх бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл
    • Тусгай хамгаалалттай газар нутаг дээгүүр нислэг үйлдэх бол тухайн нутаг дэвсгэрийн Тусгай хамгаалалтын газраас олгосон зөвшөөрөл
    • Агаарын тээвэрлэгчээс орон нутагт түргэн тусламжийн нислэг үйлдэхээр нислэгийн захиалга ирүүлсэн үед захиалагчийн хүсэлтийг нь авна. Тухайн нислэг үйлдэгдсэний дараа эмнэлгийн тодорхойлолтыг агаарын тээвэрлэгчээс ИНЕГ-ын АНБЗХ болон НХҮА-ны ШТХ-т тус тус ирүүлнэ.

2. НИСЛЭГИЙН ХҮСЭЛТИЙН ӨӨРЧЛӨЛТ
ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ӨӨРЧЛӨЛТ

  1. Батлагдсан олон улсын өнгөрөлтийн болон буулт хөөрөлтийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд нэг удаагийн нислэг нэмэх буюу хасах тохиолдолд уг нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс ажлын 2 хоногийн өмнө Хавсралт 3-т заасан маягтын дагуу эсхүл түүнд багтсан мэдээллийн дагуу ИНЕГ-ын АНБЗХ болон НХҮА-ны ШТХ-т тус тус ирүүлнэ
  2. Батлагдсан олон улсын өнгөрөлтийн болон буулт хөөрөлтийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 1 удаагийн өөрчлөлт /ирэх-буцах нислэг/ оруулах тохиолдолд уг өөрчлөлтийг тухай бүр агаарын тээвэрлэгчээс НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ.
  3. Батлагдсан олон улсын өнгөрөлт болон буулт хөөрөлтийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 2-4 удаагийн өөрчлөлт /ирэх-буцах нислэг/ болон нэмэгдэл, хэтэрсэн нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс ажлын 7 хоногийн өмнө Хавсралт 2-т заасан маягтын дагуу ИНЕГ-ын АНБЗХ -т ирүүлнэ
  4. Батлагдсан олон улсын өнгөрөлт болон буулт хөөрөлтийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 5-аас дээш буюу тогтмол шинжтэй өөрчлөлт /ирэх-буцах нислэг/ болон нэмэгдэл, хэтэрсэн нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс ажлын 14 хоногийн өмнө Хавсралт 2-т заасан маягтын дагуу өнгөрөлтийн нислэгийн хүсэлтийг ИНЕГ-ын АНБЗХ-т, буулт хөөрөлтийн нислэгийн хүсэлтийг ЦХЗЗ-д тус тус ирүүлнэ.
  5. Батлагдсан хоногийн нислэгийн төлөвлөгөөнд орох өөрчлөлт /аяллын дугаар, агаарын хөлгийн маяг/-ийн мэдээг агаарын тээвэрлэгч уг нислэг эхлэхээс 30 минутаас багагүй хугацааны өмнө НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ
  6. Батлагдсан хоногийн нислэгийн төлөвлөгөөнд цаг агаарын болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орох өөрчлөлт /агаарын зам, нисэн очих буудал, нислэгийн цаг/, хойшилсон, цуцалсан тухай мэдээг холбогдох тайлбарын хамт агаарын тээвэрлэгч уг нислэг эхлэхээс 1 цагаас багагүй хугацааны өмнө НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ.


ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨӨРЧЛӨЛТ

  1. Батлагдсан орон нутгийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд нэг удаагийн нислэг нэмэх буюу хасах тохиолдолд уг нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс өмнөх ажлын өдрийн 15 цагаас өмнө Хавсралт 5-д заасан маягтын дагуу инег-ЫН АНБЗХ -т ирүүлнэ.
  2. Батлагдсан орон нутгийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 1 удаагийн өөрчлөлт /ирэх-буцах нислэг/ оруулах тохиолдолд уг өөрчлөлтийн мэдээг тухай бүр агаарын тээвэрлэгчээс Хавсралт 5-д заасан маягтын дагуу НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ.
  3. Батлагдсан орон нутгийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 2-4 удаагийн өөрчлөлт болон нэмэгдэл нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс өмнөх ажлын 2 өдрийн өмнө Хавсралт 5-д заасан маягтын дагуу ИНЕГ-ын АНБЗХ -т ирүүлнэ.
  4. Батлагдсан орон нутгийн хуваарьт нислэгийн төлөвлөлтөнд 5-аас дээш буюу тогтмол шинжтэй өөрчлөлт оруулах, нислэг нэмэх болон хасах тохиолдолд уг нислэгийн хүсэлтийг агаарын тээвэрлэгчээс тухайн нислэг эхлэхээс ажлын 14 хоногийн өмнө Хавсралт 4-т заасан маягтын дагуу ЦХЗЗ-д ирүүлнэ.
  5. Батлагдсан хоногийн нислэгийн төлөвлөгөөнд орох өөрчлөлт /аяллын дугаар, агаарын хөлгийн маяг/-ийн мэдээг агаарын тээвэрлэгч уг нислэг эхлэхээс 30 минутаас багагүй хугацааны өмнө НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ.
  6. Батлагдсан “Хоногийн нислэгийн төлөвлөгөө”-д цаг агаарын болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орох өөрчлөлт /агаарын зам, нисэн очих буудал, нислэгийн цаг/, хойшилсон, цуцалсан тухай мэдээг холбогдох тайлбарын хамт агаарын тээвэрлэгч уг нислэг эхлэхээс 1 цагаас багагүй хугацааны өмнө НХҮА-ны ШТХ-т ирүүлнэ.

3. НИСЛЭГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

1. Олон улсын нислэгийн зөвшөөрөл – 72 цаг
2. Орон нутгийн нислэгийн зөвшөөрөл – 48 цаг
3. Тусгай үүргийн нислэгийн /түргэн, эрэн хайх авран туслах, байгалийн гай гамшиг гэх мэт/ – 24 цаг

Холбогдох хаяг:

ИНЕГ АНБЗХ: e-mail: fpd@mcaa.gov.mn
SITA: ULNUGOM
AFTN:ZMUBYAYX
FAX: 976-70049981
Утас: 28-2029

НХҮА ШТХ: e-mail: tpu@mcaa.gov.mn
SITA:ULNKKOM
AFTN:ZMUBZGZX
FAX:976-70049680
Утас:28-1602

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor