Чанарын бодлого

Бид нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны үйл ажиллагаанд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, байнга сайжруулан ажиллах бөгөөд олон улсын иргэний нисэхийн стандарт, зөвлөмж болон Монгол улсын хууль, дүрэм, журмыг баримтлан, агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдийн нислэгт аюулгүй, үр ашигтай, шуурхай, чанартай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлнэ.

Чанарын зорилтууд

  1. Албаны үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээг 2018 оны 12 дугаар сард 100% хэрэгжүүлэх.
  2. ISO 9001:2015 стандартын баталгаажуулалт хийлгэж, 2018 онд гэрчилгээ авах.
  3. Албаны баримт бичиг, бүртгэлийн үйл ажиллагааг 2018 оны 11-р сард онлайн хэлбэрт шилжүүлэх.
  4. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт (SPI)-ийш өмнөх оны түвшинд хадгална.
  5. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өмнөх оны түвшинтэй харьцуулахад 10%-аар нэмэгдүүлэх.
  6. Хамтран ажиллах байгууллагуудын харилцан ажиллагааны үр дүнгийн үнэлгээг 90%-оос доошгүй хийсэн байх.