EN

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТУХАЙ

Зохион байгуулалтын нэгж: 9

Орон тоо : 244

Хүйсийн харьцаа /хувиар/

  • Эрэгтэй
  • Эмэгтэй

Насны байдал /хувиар/

  • 21-30 нас
  • 31-45 нас
  • 46-60 нас

Ажилласан жил /хувиар/

  • 0-5 жил
  • 6-10 жил
  • 11-15 жил
  • 16-20 жил
  • 21-25 жил
  • 26-с дээш

Боловсролын байдал /хувиар/

  • Дээд
  • Тусгай дунд
  • Бүрэн дунд
  • Бүрэн бус

Мэргэжлийн байдал /хувиар/

  • Нислэгийн хөдөлгөөний
  • Бусад

НХҮ-ний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх сургалтууд:

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны сургалтыг дараах төрлөөр ангилна.

1. Анхан шатны сургалт/Initial Training/

Анхан шатны сургалтыг Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улс эсхүл ИНД-141 дүрмийн дагуу гэрчилгээжсэн Нисэхийн сургалтын байгууллагад зохион байгуулна. НХҮ-ний ажилтан нь анхан шатны сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ эзэмшсэн байна.

2. Ажлын байрны дадлага, сургалт /Unit Training/

Ажлын байрны дадлага, сургалт нь тодорхой ажлын байранд ажиллах мэдлэг чадвар эзэмшүүлэх, зэрэглэл авах сургалтын цогц байна. Ажлын байрны дадлагыг хоёр ангилна. Үүнд:

а) Ажлын байрны дадлагын өмнөх сургалт /Pre-On the Job training/

Ажлын байрны дадлагын өмнөх сургалт нь дадлагажуурт тухайн авах зэрэглэлийн дагуу нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлэх дадлага болон онолын мэдлэг олгох сургалт ба сургалтад хамрагдах ажилтан нь дадлагажих зэрэглэлийн дагуух анхан шатны сургалтад амжилттай хамрагдсан байна.

Ажлын байрны дадлагын өмнөх сургалтад дараах нислэгийн хөдөлгөөний удирдагчийн зэрэглэл горилогчид хамрагдана. Үүнд:

  • Бүсийн процедур удирдлагын зэрэглэл горилогч
  • Бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэл горилогч
  • Ойртолтын ажиглалтын удирдлагын зэрэглэл горилогч
  • Аэродромын удирдлагын зэрэглэл горилогч
  • Ойртолтын процедур удирдлагын зэрэглэл горилогч

б) Ажлын байрны дадлага /On-the Job training/

Ажлын байрны дадлага нь НХҮ-ний багшийн зэрэглэл эзэмшигчийн шууд хяналтад нислэгийн хөдөлгөөний удирдлагын, нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх ур чадвар эзэмшүүлнэ.

Ажлын байрны дадлагад дараах нислэгийн хөдөлгөөний удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтны зэрэглэл горилогч хамрагдана. Үүнд:

  • Бүсийн процедур удирдлагын зэрэглэл горилогч
  • Бүсийн ажиглалтын удирдлагын зэрэглэл горилогч
  • Ойртолтын ажиглалтын удирдлагын зэрэглэл горилогч
  • Аэродромын удирдлагын зэрэглэл горилогч
  • Ойртолтын процедур удирдлагын зэрэглэл горилогч
  • Аэродромын нислэгийн мэдээллийн зэрэглэл горилогч
  • Бүсийн нислэгийн мэдээллийн зэрэглэл горилогч

Ажлын байрны дадлагыг батлагдсан хөтөлбөрийн дагуу НХҮ-ний багшийн зэрэглэл эзэмшигчийн хяналтад гүйцэтгэнэ. Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн болон нислэгийн мэдээллийн ажилтны үнэмлэх эзэмшигч нь тухайн ажлын байранд ажлын байрны дадлагын сэргээх хөтөлбөрийн дагуу ажлын байранд дадлагажна.

3. Байнгын давтан сургалт /Continuation Training/

Байнгын давтан сургалт /Continuation Training/ нь мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ эзэмшигч ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт байна. Энэхүү сургалт нь сэргээх, шилжих болон хөгжүүлэх сургалтаас бүрдэнэ.

а) Сэргээх сургалт /Refresher Training/

I. НХҮ-ний ажилтны суурь мэдлэг, туршлага, ур чадварыг бататгах, сэргээх сургалт байна.

II. Дадлагажуурын багшлагч мэргэжилтний суурь мэдлэг, туршлага, ур чадварыг бататгах, сэргээх сургалт байна.

III. Дадлагажуурын нисгэгчийн туршлага, ур чадварыг бататгах, сэргээх сургалт байна:

  • Сэргээх сургалтад НХҮ-ний ажилтан нь ДОК10056-ын 6.2.3.3.2-т заасан сургалтын төлөвлөх загварын дагуу жилд нэгээс доошгүй удаа хамрагдана.
  • Нислэгийн хөдөлгөөний удирдагчид, дадлагажуурын багшлагч мэргэжилтэн болон албаны нислэгийн хөдөлгөөний удирдагчийн хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх эзэмшигч мэргэжилтнүүд ОУИНБ-аас хүлээн зөвшөөрсөн иргэний нисэхийн сургалтын байгууллагад 2 жилд 1 удаа сэргээх болон давтан сургалтад хамрагдана.
  • Дадлагажуурын нисгэгчийн ур чадвар болон англи хэлний мэдлэгийг сэргээх сургалтад 2 жилд нэгээс доошгүй удаа хамруулна.

б) Шилжих сургалт /Conversion Training/

Тухайн ажлын байранд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийн ашиглалт, шинэ аргачлал, үйл ажиллагааны болон агаарын зайн зохион байгуулалтад орох өөрчлөлт, дүрэм журам, зааврын өөрчлөлт, шинэчлэлт орохтой холбогдол бүхий сургалт нь шилжих сургалт байна.

в) Хөгжүүлэх сургалт /Development Training/

НХҮА-ны ажилтнуудын онолын мэдлэг, туршлага, ур чадварыг хөгжүүлж мэргэжил мэдлэгийг дээшлүүлж мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалтыг явуулна. Үүнд нисэхийн англи хэлний сургалт, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт, багшлах, шалгах ур чадварын сургалт, агаарын зайн мэргэжилтэн, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны, хүний хүчин зүйл, дадлагажуурын нисгэгчийг хөгжүүлэх сургалтууд хамаарна.

Хөгжүүлэх сургалтыг ОУИНБ-аас хүлээн зөвшөөрсөн Иргэний нисэхийн сургалтын байгууллага, ИНД-141 дүрмийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллага, бусад сургалтын байгууллагуудтай харилцан ажиллах гэрээ, журмуудын дагуу зохион байгуулна.

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor