EN

Зорилго, үнэт зүйлс

АЛСЫН ХАРАА
Бүс нутгийн хэмжээнд
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний
тэргүүлэгч байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО
Аюулгүй, үр ашигтай,
хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн
нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх

Аюулгүй ажиллагаа

Бид нислэгийн АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ дээдлэн, дүрэм журмыг чандлан биелүүлнэ.

Өөрчлөлт

Бид ӨӨРЧЛӨЛТ, шинэчлэлд эерэг сэтгэлээр хандаж, аливаад дасан зохицох чадвартай байна.

Шударга байдал

Бид аливаад ШУДАРГА хандаж, зөв зүйлийг эрхэмлэнэ.

Хувь хүний хөгжил

Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг сайжруулахын тулд байнгын суралцагч, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ эрхэмлэгч байна.

Хариуцлагатай байдал

Бид үүрэгт ажилдаа өөриймсөг хандаж, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ сахин ажлын байранд баримтлах ёс зүйн хэмжээг мөрдөнө.

Багийн ажиллагаа

Бид хамт олны нэгдмэл зорилгыг хангахын тулд шударга, нээлттэй, найрсаг, харилцан итгэлцэл бүхий БАГИЙН АЖИЛЛАГААГ дэмжинэ.

Тогтвортой хөгжил

Бид нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний олон улсын чиг хандлага, тэргүүн туршлагуудыг судлахын сацуу өөрсдийн ажлын гүйцэтгэлээ дүгнэж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН тогтолцоог хэрэгжүүлнэ.

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor