EN

Байгууллагын бүтэц

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны А/35 тушаалын дагуу 244 орон тоо, 9 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хүний нөөцийн судалгаа, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭСЭГ

Захиргаа, хүний нөөц, сургалтын хэсэг нь дараахи үйл ажиллагааг “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын заавар”-ын дагуу явуулж байна. Үүнд:

  • Захиргааны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийн боловсруулалт, түүний хэрэгжүүлэлт, удирдах байгууллагуудын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, мэдээ мэдээллээр хангах;
  • Нислэгийн хөдөлгөөий үйлчилгээний албаны тайлан төлөвлөгөөг боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох албан тушаалтан, удирдлагуудад илгээх;
  • Хүний нөөцийн чиглэлийн баримт бичгийн боловсруулалт, түүний хэрэгжилтийг хангах;
  • Захиргаа, хүний нөөцийн чиглэлийн судалгаа боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
  • Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг;
  • Анхан шатны эмчилгээ үйлчилгээ, эрүүл мэндийн судалгааг зохион байгуулах;
  • Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
  • Албаны барилга байгууламжийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангуулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Мөн сургалт, дадлагын чиглэлээр ИНД-141 дүрмийн дагуу гэрчилгээжсэн Нисэхийн сургалтын байгууллага эсхүл ИНД-172 дүрмийн дагуу гэрчилгээжсэн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудад олон улсын стандартад нийцсэн чанартай сургалт, дадлагыг зохион байгуулах зорилготой.
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын сургалт, дадлагын төрөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж төлөвлөх, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр сургалтын байгууллагатай хамтарч сургалт, дадлага зохион байгуулах, сургалт дадлагад хамрагдагсдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх, сургалт дадлагын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус хэсгийн даргаар В.Ганжигүүр (71-281738) томилогдон ажиллаж байна. Захиргаа хариуцсан ахлах мэргэжилтнээр М.Тамир (71-281742), Сургалт, дадлага хариуцсан ахлах мэргэжилтнээр П.Эрдэнэбат (71-281738), Сургалт, дадлагын мэргэжилтнээр Д.Цэрмаа (71-281715), Хүний нөөцийн мэргэжилтнээр О.Болотуяа (71-281732), Бичиг хэрэг, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнээр Д.Мөнхзул (71-281707), Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр Т.Цагаанмандах (71-281175) нар томилогдон ажиллаж байна.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ХЭСЭГ

   Аюулгүй байдлын удирдлагын хэсэг нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд Иргэний нисэхийн багц дүрмийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах, аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоо (Integrated Safety Management System)-г нэвтрүүлэн, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

   Аюулгүй байдлын удирдлагын хэсэг нь Аюулгүй байдлын баталгаажуулалт (Safety Assurance) хийх зорилгоор тус албаны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

  Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аюулгүй байдлын менежер (Safety manager) бөгөөд Аюулгүй байдлын удирдлагын хэсгийн Ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагчаар Х.Энхбаатар (71-281174) томилогдон ажиллаж байна.

 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний аюулгүй байдалтай холбоотой аливаа мэдээллийг safety-atc@mcaa.gov.mn, ats_sq@mcaa.gov.mn цахим хаягаар ирүүлэх болон 71-281174, 71-281619, 71-281729, 71-281768, 71-281702 утсуудаар мэдээлнэ үү.

ТЕХНОЛОГИ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ

   Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Албаны Технологи үйл ажиллагааны хэсгийн үндсэн зорилго нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, үр дүнтэй зохион байгуулахад шаардагдах технологийн баримт бичгийг Монгол Улсын хууль, дүрэм, журамд үндэслэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсруулахад оршино.

   Тус хэсэг нь олон улсын гэрээ конвенц, иргэний нисэхийн холбогдох хууль, дүрмийн хүрээнд Монгол Улсын агаарын зайд нислэгийн хөдөлгөөний удирдлага үйлчилгээ үзүүлж байгаа нислэгийн удирдагч нарыг заавал дагаж мөрдөх бүхий л эрх зүйн акт, дүрэм, журам, заавар, гарын авлагыг боловсруулан, батлуулдаг ба үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүрэм, журамтай холбох үүрэг хүлээсэн тус албаны гол хэсэг юм.

   Технологи, үйл ажиллагааны хэсгийн даргаар Т.Амарзаяа (71-281701) томилогдон ажиллаж байна.

БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭСЭГ

   Монгол Улсын агаарын зайд далайн түвшнээс 6150 метрээс дээш 14600 метрийн хооронд “А” ангиллын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд Нислэгийн хөдөлгөөний удирдлага, Нислэгийн мэдээллийн үйлчилгээ, Аюул түгшүүрийн мэдээллийн үйлчилгээг Монгол Улсын хууль, Иргэний нисэхийн дүрэм, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журам, зааварт нийцүүлэн үзүүлдэг.

   Тус хэсгийн агаарын зайн бүтэц зохион байгуулалт, хариуцлагын бүсийг 6 сектор болгон хувааж, үүнээс “Төв”, “Мөрөн”, “Говь”, “Дорнод”, “Баян” секторт бодит ажиглалтын удирдлага, “Алтай” секторт процедур аргачлалаар зайчлалыг хангуулан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагчаар Г.Чингисбаяр (71-281614) томилогдон ажиллаж байна.

ОЙРТОЛТЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭСЭГ

   Ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсэг нь “Чингис хаан”, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд хөөрөлт, буулт үйлдэх олон улс, орон нутгийн агаарын хөлгүүдэд ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хариуцлагын бүсэд далайн түвшнээс дээш 6150м хүртэлх өндөрт 100 км радиуст нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлдэг.

   Агаарт шилжих хөдөлгөөн хийж байгаа агаарын хөлгүүдийг өөр хоорондоо мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, нислэгийн аюулгүй, үр ашигтай болон дэс дараалалт шуурхай байдлыг хангахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр нисгэх багийг хангах, агаарын хөлөгт эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа шаардлагатай болсон үед энэ талаар холбогдох байгууллагад мэдэгдэх, шаардлагатай мэдээлэл, тусламжаар хангах үйл ажиллагааг явуулдаг.

   Ойртолтын удирдлагын үйлчилгээний хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагчаар С.Даваадорж (71-281710) томилогдон ажиллаж байна.

АЭРОДРОМЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭСЭГ

   Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн аэродромын хариуцлагын бүс нь олон улсын стандарт шаардлагыг хангасан, агаарын тээвэрлэгчдйин хэрэгцээ шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын болон нислэгийн мэдээллийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх үндсэн зорилготой хэсэг юм.

   Агаарт болон аэродромын маневрлах талбайд шилжих хөдөлгөөн хийж байгаа агаарын хөлгүүдийг өөр хоорондөө мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, аэродромын маневрлах талбайд агаарын хөлгийг гадаргуу дахь бусад хөдөлгөөн болон саадуудтай мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, агаарын хөлгийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэдэг.

   Тус хэсэг нь Цамхагийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын байрнаас аэродромын удирдлагын, газрын хөдөлгөөний зохицуулалтын, нислэгийн мэдээллийн, түгшүүрийн мэдээллийн, “Чингис хаан”, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд АТIS мэдээллийн үйлчилгээг тус тус үзүүлэн ажиллаж байна.

  Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагчаар К.Энхбаяр (71-287121), Ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагчаар С.Мягмардорж (71-281786) нар томилогдон ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

   Орон нутгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсэг нь Нислэгийн мэдээллийн төвийн 5715 кГц-ийн радио холбооны давтамж дээр Арцат ажлын байрнаас Eрөнхий зориулалтын агаарын зайн буюу “G” ангиллын хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисгэх багт нислэгийн хөдөлгөөний мэдээлэл, аюул түгшүүрийн мэдээллийг дамжуулах, нисгэх багийн хүсэлтээр бусад шаардлагатай мэдээллийн тусламж дэмжлэгийн үйлчилгээг үзүүлдэг.

  Орон нутгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсгийн даргаар Б.Мөнгөнцом (71-281526) томилогдон ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хэсгийн Арцат ажлын байран дахь ээлжийн НМА-тай 71-281635 утсаар холбогдоно уу.

ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ, МЭДЭЭЛЭЛ ЗОХИЦУУЛАХ ХЭСЭГ

   Монгол Улсын агаарын зайг ашиглан нислэг үйлдэж буй аюулд нэрвэгдсэн эсвэл аюул тулгарсан агаарын хөлгийг эрэн хайх, зорчигч болон багийн гишүүдэд авран туслах үйл ажиллагааны арга хэмжээнд оролцох алба салбар, тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах зохицуулахад үндсэн зорилго оршино.

   Тус хэсэг нь өдөр тутмын үйл ажиллагаандаа олон улсын өнгөрөлтийн болон орон нутгийн нислэгүүдэд Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах үйл ажиллагаанд бэлэн байх зорилгоор олон улсын авран туслах хэт богино долгионы 121,5 мГц-ийн радио холбооны давтамж, богино долгионы 5680 кГц-ийн радио холбооны давтамж дээрх нэвтрүүлгийг тогтмол сонсож, нислэгэнд гарсан саатал, зөрчлийг бүртгэн холбогдох албан тушаалтан, байгууллага, албадад шуурхай мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэдэг.

   Эрэн хайх, авран туслах, мэдээлэл зохицуулах хэсгийн даргаар Д.Мөнх-Эрдэнэ (71-281753), зохицуулагч мэргэжилтнээр Д.Батхаан (71-281154) нар томилогдон ажиллаж байна.

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor