Үйлчилгээний нөхцөл

  • 1. Ерөнхий зүйл
    • 1.1 ats.mcaa.gov.mn сайтыг болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Иргэний Нисэхийн Ерөнхий газар”-ын “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба” хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой.Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
    • 1.2 “Иргэний Нисэхийн Ерөнхий газар”-ын “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба” нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
    • 1.3 “Иргэний Нисэхийн Ерөнхий газар”-ын “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба” нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
  • 2. Оюуны өмчлөл
    • 2.1 Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.
    • 2.2 Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй. “Иргэний Нисэхийн Ерөнхий газар”-ын “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба”-ны зөвшөөрөлгүйгээр контентыг хувилж тараах, нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
    • 2.3 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  • 3. Гуравдагч этгээдийн контент
    • 3.1 Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    • 3.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.
    • 3.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  • 4. Барааны тэмдэгт
    • 4.1 Сайтад нийтлэгдсэн “Иргэний Нисэхийн Ерөнхий газар”-ын “Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба”-нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.
    • 4.2 Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.
  • 5. Шинэчлэл
    • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2017 оны 7-р сард сарын 1-нд шинэчлэгдсэн болно.