EN

Товч танилцуулга

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь Цэргийн ба НАХХЭЯ-ны сайдын 1957 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 99 тоот  тушаалаар анхлан байгуулагдаж байсан бол өнөөдөр Иргэний агаарын тээврийн системийн бие даасан салбар болон хөгжиж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг хангасан байгууллага болжээ.

Тус алба нь ИНД-172 дүрмээр гэрчилгээждэг Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа нэгж бөгөөд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа олон улсын өнгөрөлтийн болон тус улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж буй олон улс, орон нутгийн агаарын хөлгүүдэд нислэгийн хөдөлгөөний аюулгүй, үр ашигтай байдлыг хангасан нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн болон анхааруулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ нь дараах үйлчилгээнүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Бүсийн удирдлагын үйлчилгээ
  • Ойртолтын удирдлагын үйлчилгээ
  • Аэродромын удирдлагын үйлчилгээ
  • Нислэгийн мэдээллийн үйлчилгээ
  • Анхааруулах үйлчилгээ

ИНЕГ-ын дарганы 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/35 тоот тушаалын дагуу НХҮА нь 9 хэсэг, 244 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Захиргаа, хүний нөөц, сургалтын хэсэг
  • Санхүү, хангамжийн хэсэг
  • Аюулгүй байдлын удирдлагын хэсэг
  • Технологи үйл ажиллагааны хэсэг
  • Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсэг
  • Ойртолтын удирдлагын үйлчилгээний хэсэг
  • Аэродромын удирдлагын үйлчилгээний хэсэг
  • Орон нутгийн нислэгийн мэдээллийн үйлчилгээний хэсэг
  • Эрэн хайх, авран туслах, мэдээлэл зохицуулах хэсэг

Тус алба нь нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхийн тулд Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоо (Integrated Safety Management System)-г амжилттай нэвтрүүлж, хэрэглэгч агаарын тээвэрлэгч компаниуд болон салбарын бусад байгууллагуудтай нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байна.

Мөн НХҮА нь Монгол Улсын Иргэний нисэхийн дүрэм “ИНД-65”, “ИНД-67”-ийн дагуу нислэгийн хөдөлгөөний удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, тасралтгүй сайжруулах бодлогыг хэрэгжүүлдэг.

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor