7 хоногийн цаг агаарын мэдээ

БуянтУхаа олон улсын нисэх буудал орчмын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын мэдээний урьдчилсан төлөв

БуянтУхаа аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага:

Үзэгдэл: 30-нд үүлшинэ. Үдээс хойш цас орно. 31-нд үүлэрхэг. Цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: 26, 01,02-нд баруун хойноос 5-8м/с, 29-нд өмнөөс 5-8м/с, 30-нд баруун өмнөөс баруун хойш эргэж 6-9м/с, 31-нд баруун хойноос 7-10м/с,  бусад хугацаанд тогтворгүй чиглэлийн 1-4 м/с.

Температур: 26-нд шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө  0-2 градус хүйтэн, 27-нд шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан, 28 , 29-ноос дулаарч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан, 30-нд шөнөдөө 06-08 градус хүйтэн, өдөртөө  4-6 градус дулаан,  31,01 ,02-нд шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө  0-2 градус хүйтэн байна.

Аэродромын болон Ойртолтын нислэг хөдөлгөөний удирдлага: /газрын гадаргаас-6000м хүртэл өндөрт/

26-нд Өндөрхаан, Чойбалсан, 30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 31-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Мандалговь 01-нд Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад үүл хур тунадасны бүсэд сул хүчтэй мөстөлт ажиглагдана.

26-нд Өндөрхаан, Чойбалсан 30-нд Өлгий, Дэглий цагаан, Ховд, Доной, Тосонцэнгэл, 31-нд Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис хаан, Мандалговь 01-нд Өндөрхаан, Чойбалсан,  Баруун-урт, Гурван-сайхан, Ханбумбат, Тавантолгой нисэх буудлуудад дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага: /6000-12000м/ Нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл:

30-нд Алтай, Баян, Мөрөн, 31-нд Мөрөн, Баян, Говь, Төв  01-нд Төв, Говь, Дорнод 02-нд Дорнод секторуудад дунд болон хүчтэй сэгсрэлт ажиглагдана.

  

Нислэгийн Цаг Уурын Төв

Мэдээлэл Үйлчилгээний Хэлтэс

2020.10.26