Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ

/Цас орж цасан болон шороон шуурга шуурч хүчтэй салхитай байхыг анхааруулж байна/

2021 оны 05 дугаар сарын 22 (21-ний 21 цагаас 22-ны 21 цаг)
Доной, Тосонцэнгэл, Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис-хаан, Арвайхээр, Өндөрхаан нисэх буудлуудад хур тунадас орно, үүлэнд болон хур тунадасны бүсэд дунд хүчтэй мөсдөлт ажиглагдана, цасан болон шороон шуурга шуурна. Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, (Сайншанд), Өндөрхаан, Баруун-Урт нисэх буудлуудаар хүчтэй шороон шуурга шуурна.
Салхины хурд Булган, Арвайхээр, Баянхонгор, Буянт-Ухаа, Өндөрхаан нисэх буудлуудад 13-16м/с, зарим үед 24-28м/с хүрч ширүүснэ.
Салхины хурд Чингис-хаан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, (Сайншанд), Баруун-Урт нисэх
буудлуудад 16-20м/с, зарим үед 28-34м/с хүрч ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ-ийн хэмжээнд хүрч ХҮЧТЭЙ шороон шуурга шуурна.

2021 оны 05 дугаар сарын 23 (22-ны 21 цагаас 23-ны 21 цаг)
Мөрөн, Булган, Буянт-Ухаа, Чингис-хаан, Өндөрхаан, Чойбалсан нисэх буудлуудад хур тунадас орно, үүлэнд болон хур тунадасны бүсэд сул-дунд хүчтэй мөсдөлт ажиглагдана. Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, Сайншанд, Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудаар шороон шуурга шуурна.
Салхины хурд Чингис-хаан, Мандалговь, Гурвансайхан, Тавантолгой, Ханбумбат, (Сайншанд), Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан нисэх буудлуудад 13-16м/с, зарим үед 24-28м/с хүрч шороон шуурга шуурна.

Нойтон цас орох, цасан болон шороон шуурганы улмаас алсын барааны харагдац муудах, салхи тухайн нисэх буудлын хязгаарлалтаас давах, шилжлэг салхи ажиглагдах, агаарын хөлөг сэгсрэлт мөстөлтөд өртөх, аэродромын байгууламжуудад гэмтэл учирч болзошгүй тул цаг агаарын АЮУЛТАЙ, ГАМШИГТ үзэгдлээс сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

Цаг агаарын нарийвчилсан мэдээг аэродромын цаг уурын байгууллагаас авна уу!!!

НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН