7 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2022 ОНЫ 06-Р САРЫН 10-НААС 06-Р САРЫН 17-НЫ  ӨДРИЙН ХУГАЦААНД ХИЙСЭН 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭСЭГ

  • Секторуудын үйл ажиллагааны зааврын шинэчлэлт хийсэн.
  • А.Сарантуяаг АУҮХ-т ээлжийн ЕНХУ-аар ажиллуулах тухай.
  • Д.Батболдыг АУҮХ-т ээлжийн ЕНХУ-аар ажиллуулах тухай
  • Э.Отгонбаярын хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах тухай
  • Ц.Цолмонгэрэлтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай
  • Б.Сүхбатад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд гарсан.
  • Албаны орон тооны мэдээг 2022.06.17-ны өдрөөр гарган ИНҮТ-ийн захиргааны мэргэжилтний цахим хаягаар хүргүүлсэн.
  • 2022 оны 6 дугаар сард амрах Б.Алтанцомын амралтын хуудсыг бичин албаны даргаар батлуулан нягтланд хүлээлгэн өгсөн.
  • С.Бадраагийн тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийн дагуу материалуудыг бэлдэн ИНҮТ-ийн ЗХНГ хүргүүлсэн.
  • Ажилтнуудын мэдээллийг хүний нөөцийн ERP програмд шинэчлэн оруулах ажил хийгдэж байна.
  • Мэдээллийн цаг арга хэмжээ зохион байгуулсан.

САНХҮҮ ХАНГАМЖИЙН ХЭСЭГ

  1. НХҮА-ны 6 сарын үйл ажиллагаанд шаардлагатай 400.0 сая төгрөгийн санхүүжилтийн тооцоог хийж ИНҮТ-н СЭЗТГ-т хүргүүлсэн.
  2. Мөн НХҮА-ны 2018-2021 оны зардлын судалгаа гаргаж хураамжийн тооцооллыг боловсруулсан.
  3. Албаны ажилтнуудын 6 дугаар сарын нэмэлт ээлжийн амралтын цалингийн тооцооллыг хийж шилжүүлсэн.
  4. 9 ажилтанд цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн.
  5. 2 ажилтны ХЧТА-ны тэтгэмжийн тооцоог хийж ХУД-н НДХ-т хүргүүлсэн.
  6. Албаны үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалын худалдан авалтын захиалга хийх, худалдан авалт хийх ажлыг зохион байгуулж ажилласан.
  7. НӨАТ-н тулгалтаар 5 баримтыг тулгаж баталгаажуулсан.
  8. Шилэн дансны цахим хуудсанд тухай бүр мэдээлэх шаардлагатай 2 ширхэг 8.3 сая төгрөгийн гүйлгээг мэдээллэсэн.
  9. Тэтгэвэрт гарах эрх үүссэн С.Бадраа, Б.Энх-Од тэтгэмжийн тооцооллыг хийж ИНҮТ-д хүргүүлсэн.

БҮСИЙН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

  1. БУҮХ нь 6 дугаар сарын 11-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Олон улсын өнгөрөлтийн 4141 төлөвлөгдсөгөөс 364 нислэгт НХУ-н үйлчилгээ үзүүлсэн ба хэсгийн ажлын байр тус бүрийн ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны заавар, холбогдох дүрэм, журмыг ажлын байранд мөрдүүлэхэд ерөнхий удирдлагаар ханган ажилласан.
  1. 6 дугаар сарын 13-ны өдөр АУҮХ-ийн ЭЕНХУ-ын сонгон шалгаруулалтад болон Б.Сүхбатын сонсох ажиллагаанд оролцсон.
  1. Ур чадвартай нислэгийн удирдагч тэмцээний зохион байгуулалтын талаар журамд БУҮХ-ийн болон АУҮХ, ОУҮХ саналуудыг нэгтгэн өгсөн.
  1. ЭАНХУ болон ЭЕНХУ сонгон шалгаруулах журмын төсөл боловсруулж холбогдох ажилчдад хүргүүлсэн.
  1. АТТ-д гарч буй эргэлзээтэй заалтуудыг судалж санал өгсөн.
  1. ЭАНХУ сонгон шалгаруулалтыг хугацааг НХҮА-ны даргатай зөвлөлдөн товлож, шалгаруулалтад орох хуваарийг гаргаж мэдээллийг хүргүүлсэн.
  1. АФТН операторуудын БЕНЧМАРК тест өгөх хуваарийг гаргаж холбогдох хүмүүст мэдээллийг өгсөн.
  2. Ажлын байранд шинэ VCCS  суурьлуулахтай холбоотой бэлтгэл ажлыг эхлүүлэн суурьлуулах ажлын байранд мэргэжлийн хүнээр хэмжээ авхуулан бэлдэж байгаа.

ТЕХНОЛОГИ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ

Баримт бичгийн боловсруулалтын талаар:

  • Шинэчлэгдсэн агаарын замуудтай холбоотой секторуудын тодорхойлогч стрипны санал авахаар БУҮХ-т хүргүүлсэн.
  • Олон улсын хамтын ажиллагааны Бээжингийн гэрээ 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр баталгаажин ирсэн ба Хятад улстай хийсэн 5 Олон улсын хамтын ажиллагааны гэрээнүүдийг холбогдох хэсгүүдэд тараана.
  • Агаарын зам шинэчлэн батлах тухай төлөвлөгөөний дагуу ҮАЗ-ын өөрчлөлтийг хийж байгаа. /урт хугацааны ажил/
  • ХНАА-НХҮА хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журам,БУОУНБ-НХҮА хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журам, ГСЦХА-НХҮА хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журам /шинээр боловсруулсан/ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан.
  • НУБИЭ болон НХҮА хамтарсан уулзалт зохион байгуулж ХАЗЖ-ыг эцсийн байдлаар дүгнэсэн. Мөн НХҮА болон НУБИЭ хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журмын төслийг 2 талаасаа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эцсийн байдлаар дүгнэсэн ба НУБИЭ талаас Япон удирдлагууддаа орчуулан танилцуулах тул 2022 оны 06-р сарын 03-ны өдөр хүртэл түр хүлээх хүсэлт тавьсан тул НУБИЭ талаас ХАЗЖ-ыг ирүүлэхийг хүлээж байна. 2022 оны 06-р сарын 17-ны өдөр батлагдсан.
  • 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Аэродромын бүсэд нислэгийн хөдөлгөөний удирдлагад MLAT системийг өргөтгөн ашиглах талаар судалгаа хийж, дүгнэлт гарган АНҮГ-ын менежерт цахимаар хүргүүлсэн.
  • 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “НХҮА-ны баримт бичгийн хяналтын заавар”-т дахин санал авахаар албаны хэсгүүд уруу цахимаар хүргүүлсэн. /2022.06.20-ний дотор саналаа ирүүлнэ үү хэмээн/

Явуулсан албан тоот

  • 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр НААХЗА-нд Үйл ажиллагааны зааврын өөрчлөлтийг 10-19/249 тоот албан бичиг хүргүүлсэн.
  • 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн батлагдсан Хятад улстай хийсэн хамтын ажиллагааны гэрээг АНҮГ болон НААХЗА-нд хүргүүлэхээр бэлдэж байна.

Ирсэн албан тоот:

  • Тайлангийн хугацаанд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Дуун холбооны шинэ суурилуулах тухай” 10-10/285 тоот албан бичиг ирсэн.

Ажлын хэсэг, албанаас зохион байгуулж буй ажлууд, оролцсон байдал:

  • 2022оны 06 дугаар сарын16-ны өдөр НХҮА-ны 2022 оны гүйцэтгэлийн биелэлтийн шинэчлэлтийн хураалд оролцсон.
  • 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ “Олон улсын агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр хийсэн мэдээллийн цагт хэсгийн нийт мэргэжилтнүүд идэвхтэй оролцсон.

Бусад хийгдсэн ажлууд, бүртгэл, тэмдэглэл, түгээлт:

  • Тус албаны Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын Ерөнхий зааварт өөрчлөлт орсон тул Албаны хүчин төгөлдөр баримт бичгийн жагсаалтад бүртгэж оруулсан.
  • Шинэчлэн батлагдсан:
  • НХҮА болон ГТҮШХА хоорондын харилцан ажиллагааны зохицуулалтын журам,
  • Ойртолтын ажиглалтын удирдлагын байрны үйл ажиллагааны заавар,
  • “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын удирдлагын ажлын байрны үйл ажиллагааны заавар
  • “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромын удирдлагын байрны үйл ажиллагааны заавар
  • “Улаанбаатар” аэродром, ойртолтын удирдлагын байрны үйл ажиллагааны заавар
  • “Арцат” ажлын байрны үйл ажиллагааны заавар
  • “Туул” ажлын байрны үйл ажиллагааны зааврыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр албаны вэб сайтад оруулсан.

ОЙРТОЛТЫН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

ОУҮХ тайлант хугацаанд батлагдсан төлөвлөгөөний хүрээнд ажлын байрны тодорхойлолтонд заагдсан С” ангиллаар тогтоогдсон Ойртолтын удирдлагын бүсэд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд аюулгүй, үр ашигтай НХҮ үзүүлэх чиг үүрэг бүхий хэсгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах удирдах; шаардлагуудын дагуу ойртолтын ажиглалтын ажлын байранд мэргэжлийн хяналт тавьж ажиллаж байна.

ОУҮХ-ийн 6-р сарын Албаны даргын батласан ээлжийн хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна.

2022 оны 06-р сарын 13-наас 06-р сарын 16-ний хугацаанд ойртолтын ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн тоон үзүүлэлт.

Нислэгийн төрөл Өнгөрөлт Төлөвлөгөөний биелэлт, % ОУ-ын хөөрөлт, буулт Төлөвлөгөөний биелэлт, % ОН-ийн хөөрөлт, буулт Төлөвлөгөөний биелэлт, %
Огноо Төл-сөн Гүйц-сэн Төл-сөн Гүйц-сэн Төл-сөн Гүйц-сэн
13-Jun 1035 85 8.2 25 10 40.0 30 26 86.7
14-Jun 1023 90 8.8 30 12 40.0 31 23 74.2
15-Jun 1034 92 8.9 28 16 57.1 46 34 73.9
06 сарын дүн 15363 1374 8.9 419 192 45.8 500 366 73.2
Нийт 175587 21701 12.4 2966 1493 50.3 4398 3402 77.4

Хэсгийн ажлын байр тус бүрийн ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны заавар, холбогдох дүрэм, журмыг нэгж, ажлын байранд мөрдөж ажилллах шаардлага,зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Албаны шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэр,зөвлөмжийн хүрээнд ажилтнуудыг шаардлагатай мэдээлэлээр хангаж, ИНД болон журам, зааврын дагуу ажиллах зөвлөмж,зөвлөгөөгөөр ханган үйл ажиллагаа явуулж байна.

Хэсгийн АНУ-д удирдлагын үүрэг даалгавар өгөх, биелэлт гүйцэтгэлд хяналт тавих, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа.

НХҮ-ний Аюулгүй ажиллагааны зааврын дагуу үйл ажиллагааны эрсдэл болон аюултай нөхцөл байдлыг илрүүлбэл урьдчилан сэргийлэх, залруулах талаар шуурхай арга хэмжээ авах, холбогдох хаягаар мэдээлэх талаар зөвлөмж өгч хяналт тавьж ажиллаа.

ХАБЭА-н журам, зааврын хэрэгжилтийг хангаж ажиллах, осол гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөрчлийг арилгах арга хэмжээний талаар зааварчилга өгч ажиллаж байна.