7 ХОНОГИЙН ТАЙЛАН

АЛБАНЫ 2022.08.8-15-НЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНЫ 7 ХОНОГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

САНХҮҮ, ХАНГАМЖИЙН ХЭСЭГ

  1. НХҮА-ны 8 сарын үйл ажиллагаанд шаардлагатай 430 сая төгрөгийн санхүүжилтийн тооцоог хийж ИНҮТ-н СЭЗТГ-т хүргүүлсэн.
  2. 5 ажилтанд цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн.
  3. 2 ажилтны ХЧТА-ны тэтгэмжийн тооцоог хийж ХУД-н НДХ-т хүргүүлсэн.
  4. НӨАТ-н тулгалтаар 12 баримтыг тулгаж баталгаажуулсан.
  5. Гэрлэн бууны баттерей, залгуур, ОУ-н байгууллагын гишүүний төлбөр, смарт цоож, цонхны жийрэг, усны шүүлтүүр зэрэг албаны үйл ажиллагаанд шаардлагатай материалуудын захиалгын дагуу худалдан авалтыг зохион байгуулж ажилласан.
  6. АФТН цаас, хор, үйлчлэгч нарын ОО цаасыг баасан гараг бүр амралтын өдрүүдэд хэрэглэх нөөцөнд бэлтгэж үлдээж байгаа.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭСЭГ

  • Албаны даргын энэ оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/24 дугаар тушаалын дагуу НХҮА-ны 2030 он хүртэл баримтлах хөгжлийн бодлого, баримт бичиг боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх ажлын хэсэг 18 хүний бүрэлдэхүүнтэй томилогдож 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр албаны ярианы өрөөнд анхны хурлаа хийсэн.
  • 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр албаны ажилтнуудын хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой “Илтгэл тавих ур чадвар” сэдэвт 8 цагийн сургалт зохион байгуулж хэсгийн дарга, мэргэжилтнүүд болон НХУ, нийт 25 ажилтан хамрагдсан.
  • Буянт-Ухаа ОУНБ-д 8 дугаар сарын 9-ны өдөр зохион байгуулагдсан Код-4 сургалтад албаны 4 мэргэжилтэн хамрагдсан.
  • Эрүүл мэндийн даатгалт хамрагдах ажилтнуудын жагсаалтыг гаргаж АНҮГ-т хүргүүлсэн.
  • 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг гаргаж АНҮГ болон ИНҮТ-д мэдээллэсэн.
  • Албаны орон тооны мэдээг 2022.08.05-ны өдрийн байдлаар гарган ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт мэдээллэсэн.
  • Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын шилжих сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан НААХЗА-д илгээсэн.
  • Албаны үйл ажиллагаатай танилцах дадлагын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж АБУХ-ээр хянуулж тус албаны дэд даргаар батлуулсан.
  • Нислэгийн хөдөлгөөний удирдлагын ур чадвар хадгалдаг нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын 2022 оны 8 дугаар сард ур чадвар хадгалах хуваарийг боловсруулан албаны даргаар батлуулсан.
  • Аэродромын нислэгийн удирдагчийн STP 53 төгссөн сурагч нарын тус албанд хийсэн ажлын байрны дадлагын тайланг боловсруулсан.
  • Албанд 2019 оноос 2022 он хүртэл зохион байгуулагдсан ажлын байрны дадлагын талаарх мэдээллийг боловсруулан сургалтын программд бүртгэх ажил хийгдэж байна.
  • Албанд 2022 онд шинээр ажилд орох өргөдөл өгсөн ажилтнуудын судалгааг боловсруулсан.
  • Албанд зохион байгуулагдсан нийт ажилтнуудын ХАБЭА-ын сургалтад хангалттай үнэлгээ аваагүй ажилтнуудын нэрсийг боловсруулан 2022 оны 8 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд давтан шалгалтад хамруулахаар төлөвлөж байна.
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар тушаалын дагуу тус албанд “Монгол улсын агаарын зайн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой нислэгийн хөдөлгөөний 40 цагийн сургалт”-ыг БУҮХ-ийн нислэгийн удирдагчдад 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 9 ээлжээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
  • “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой нислэгийн хөдөлгөөний 40 цагийн сургалт”-ыг БУҮХ-ийн нислэгийн удирдагчдад орох хичээлийн хуваарийг боловсруулсан.

АЭРОДРОМЫН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

АУҮХ-ийн АНХУ С.Мягмардорж миний бие энэ хугацаанд хэсгийн батлагдсан төлөвлөгөөний хүрээнд ажлын байрны тодорхойлолтонд заагдсан С” ангиллаар тогтоогдсон Буянт-Ухаа болон Чингисхаан аэродромын удирдлагын зоонд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд аюулгүй, үр ашигтай НХҮ үзүүлэх чиг үүрэг бүхий хэсгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах удирдах шаардлагуудын дагуу Аэродромын удирдлагын үйлчилгээний ажлын байруудад мэргэжлийн хяналт тавин ажиллаж байна.

АУҮХ-ийн 8 дугаар сарын Албаны даргын баталсан ээлжийн хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Хурамтлагдсан илүү цагийн урьдчилсан бүртгэл гаргаж ажлын байрны дадлагатай 4 ба 5 дугаар ээлжийн АэрНХУ-ийг VIII/10, 11-ний өдрийн 14 цагийн ээлжнээс чөлөөлсөн, VIII/15-нд хүүхдийн сэвлэг үргээх ЭЕНХУ Н.Энхбаатарын ээлжийг VIII/11-ний Д.Батболдтой солих зохицуулалт хийлээ.

Хэсгийн ЭЕНХУ-д удирдлагын үүрэг даалгавар өгөх, биелэлт гүйцэтгэлд хяналт тавих, тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа. Тайлант хугацаанд 4 Онцгой үүргийн нислэг, мөн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжсэн BUGAN1A/1B SID,  Буянт-Ухаа аэродромын удирдлагын байрны ажлын давтамж 132.7Мгц болсонAIP AIRAC өөрчлөлтийг идэвхжих цагаар нь байршуулж биечлэн хяналт тавьж биечлэн хяналт тавьж ажиллалаа.

НХҮ-ний Аюулгүй ажиллагааны зааврын дагуу үйл ажиллагааны эрсдэл болон аюултай нөхцөл байдлыг илрүүлбэл урьдчилан сэргийлэх, залруулах талаар шуурхай арга хэмжээ авах, холбогдох хаягаар мэдээлэх талаар зөвлөмж өгч хяналт тавьж ажиллаа.

ХАБЭА-н журам, зааврын хэрэгжилтийг хангаж ажиллах, осол гэмтэл гаргахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөрчлийг арилгах арга хэмжээний талаар зааварчилга өгч ажиллаж байна.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭСЭГ

  1. 2022.08.08-нд “Буянт-Ухаа” ОУНБ-ын Аюулгүй байдлын хорооны хуралд оролцож, НХҮБ-ын Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн шаардлагыг хангуулах тухай саналыг танилцуулсан.
  2. “Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагчийн процедурын удирдлагын сэргээх болон давтан сургалт”, “Нислэгийн удирдагчдад зориулсан нислэгийн онцгой тохиолдол,нөхцлийн давтан сургалт” болон “Ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагчийн процедурын удирдлагын сэргээх болон давтан сургалт”-ын тайланг боловсруулсан.
  3. “НХҮА-ны Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хэрэгжилт, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөний хөтөлбөр батлуулсан.
  4. Ойртолтын ажиглалтын удирдлагын байрны ҮАЗ-ын төслийг хянаж, ТҮАХ-т хүргүүлсэн.
  5. НХҮА-нд Дадлагажигчийн хөтөлбөрийг хянаж, ЗХНСХ-т хүргүүлсэн.
  6. Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг НСТ-тэй хамтран шинэчлэн боловсруулж, цахимаар санал хүргүүлсэн.
  7. ИНЕГ-ын АНБЗГ-т Нөөц агаарын зам тогтоох саналыг цахимаар хүргүүлсэн.

ТЕХНОЛОГИ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ

  • ОХУ -тай хамтран зохион байгуулагдаж байгаа “Сэлэнгэ-2022” цэргийн хээрийн сургуультай холбоотойгоор байгуулгадсан ажлын хэсгийн нарийн бичгээр тус хэсгийн мэргэжилтэн Л.Баярсайхан 08 дугаар сарын 01-ээс ажиллаж байна.
  • НХҮ-ний менежментийн нөөц төлөлвлөөнд нөөц агаарын замын сонголтыг АБУХ-тай хамтран хийж АННББЗГ 08 дугаар сарын 05-ны өдөр цахимаар хүргүүлсэн.
  • Орон нутгийн нисэх буудлуудын тухай НМЭ-ийн AD 2.22-ийн заалтуудыг хянаж ил харааны хөөрөлтийн 1-р эргэлтийн өндрүүдийг хянаж НМҮА, НЖБШНА-тай хамтран ажиллаж өндрүүдийг далайн түвшний утгаар оруулахаар ажиллаж байна. Мөн тус мэдээллийг НААХЗА-ны холбогдох байцаагчид хүргүүлсэн.
  • Аэродромын зоон болон ойртолтын хариуцлагын бүсийн зургийг яаралтай хийлгэх талаар НМҮА-аас шаардсан.
  • Зам тээврийн хөгжлийн сайдын А/10 болон ИНЕГ-ын даргын А/208 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НХУ-д ашиглагддаг үйл ажиллагааны заавруудад холбогдох өөрчлөлтийг оруулан АБУХ-ээр хянуулж 08 дугаар сарын 03-ны өдөр цахим /CD/ хэлбэрээр 10-9/314 албан тоотоор НААХЗА-д хүргүүлсэн.