SAFETY BULLETIN

An aviation safety bulletin is a document issued by aviation authorities or organizations to provide information and guidance related to aviation safety. These bulletins are typically intended for pilots, air traffic controllers, maintenance personnel, and other aviation professionals.

Here, you could find the latest and valid safety bulletins regarding Air Traffic Services in Mongolia.

2023.07.03  SAFETY BULLETIN №02

/Valid only for Mongolian ATCs of Area control services/

Иркустк НХУТ, Красноярск НХУТ болон Улаанбаатар НХУТ хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон бусад бичиг баримтад үндэслэн дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Иркустк НХУТ, Красноярск НХУТ болон Улаанбаатар НХУТ хоорондын хамтын ажиллагааны гэрээнд заагдсан өндрөөр SERNA, LETBI, DARNO, AMUTA, SULOK агаарын хаалгуудаар орж гарах агаарын хөлгүүдийн OLDI шугамаар хийгдэх зөвшилцлийн мэдээг 2 НХУТ хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр футээр дамжуулж байгаа нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэн, цаашид зөвшилцлийн мэдээг футээр илгээх талаар НХУТ-д хоорондоо харилцан тохиролцсон болно.

Иймд Иркустк НХУТ болон Красноярск НХУТ-тэй OLDI шугамаар зөвшилцөл хийхдээ одоо хэрэглэгдэж буй футийн системийг ашиглаж, хүчин төгөлдөр хамтын ажиллагааны гэрээг мөрдөж ажиллахыг анхаарна уу.

Бүсийн ажиглалтын үйл ажиллагаанд: 

  1. БУҮХ-ийн ЭЕНХУ болон ЭАНХУ нар ээлжийн бүрэлдэхүүнд мэдээллийг тодорхой танилцуулж, ээлжийн хугацаанд үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана уу.
  2. БАНХУ нар агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх өгөгдөл солилцохдоо харгалзах өндрийн фут, метрийг зөв хөрвүүлсэн эсэхт анхаарч ажиллана уу.
  3. Нислэгийн өгөгдлийн ажлын байранд ажиллах холбогдох ажилтнууд Иркустк НХУТ болон Красноярск НХУТ-тэй зөвшилцлийг OLDI шугамаар хийхдээ ABI, ACT мэдээлэл метрээр бус (FL 3-н орон) футийн өндрөөр ирж байгааг өндрийн хүснэгтээс тохирох өндрийг сонгон стрипт тэмдэглэгээ хийхдээ анхаарч ажиллана уу.

НХҮ-нд гарсан аливаа үл тохирол, аюул эрсдэлийг дараах сувгуудаар шуурхай дамжуулна уу. Үүнд:

  1. НХҮА-ны “Нислэгийн онцгой нөхцөл, байдал болон осол зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах, дамжуулах журам”-ын дагуу;
  2. НХҮА-ны Аюулгүй байдлын удирдлагын хэсэгт safety-atc@mcaa.gov.mn; ats_sq@mcaa.gov.mn цахим хаягуудаар, 71-281174; 71-281619 утсуудаар шуурхай хүргүүлнэ үү.