2016 он
Ойртолтын нислэгийн удирдлагын үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагын үйлчилгээг нэвтрүүлсэн.
2015 он
Дээд агаарын зайд агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг 90км-ээс 30км-т шилжүүлсэн.
2014 он
Бодит ажиглалтын удирдлагын секторуудын ачааллыг жигд хувиарлах процедурын удирдлагын Дорнод секторыг бодит ажиглалтын удирдлагын Дорнод секторт нэгтгэсэн.
2013 он
Нисэлгийн хөдөлгөөний удирдлаганд ашиглагддаг СТРИП-ний загварыг өөрчилсөн.
2012 он
Дээд агаарын зайд бодит ажиглалтын удирдлагын систем албан ёсоор нэвтэрсэн.
2011 он
“RVSM – Багасгасан босоо зайчлал” – амжилттай хэрэгжүүлсэн байна.
2010 он
Нислэгийн удирдагч нарт Англи хэлний 4-р түвшний шаардлага тавигдаж эхэлсэн.
2008 он
Индира компаний 3ш хоёрдогч радиолокатор, газрын навигацийн 4ш VOR/DME болон 4ш NDB станцуудыг авч суурилуулсан байна.
GINOM, VAMOL, NIXAL агаарын хаалгууд тус тус шинээр нээгдсэн.
2006 он
МУ-ын дээд агаарын зай буюу 6150 м-ээс дээш өндөрт үйлдэгдэх бүх нислэгийн хөдөлгөөний удирдлагыг Улаанбаатар хотын НХУ-ын төвөөс явуулж эхэлсэн.
2005 он
ИНД-172 дүрмийн стандарт шаардлагыг хангаж НХҮБ-ын гэрчилгээг албан ёсоор авсан.
2001 он
ИНД-71, ИНД-73 батлагдаж, МУ-ын агаарын зайн босоо, хэвтээ хязгаарлалтууд болон аэродромын бүсийн агаарын зайн ангиллыг тогтоожээ.
1998 он
Гадаадын 3-дагч улс орнуудад НУ-ыг бэлтгэж эхэлсэн.
1997 он
ХБНГУ-ын Люфтханза авиакомпаний сургалтын төвд 16 НУ-ыг сургаж, ОУ-ын НХУ-ын сертификат олгосон. Дээрх сургалтанд хамрагдсан НУ-д НХУ-д СТРИП ашиглан процедурын аргаар НХУ явуулах технологийг шинээр нэвтрүүлсэн.1997
1995 он
НХУД-95-ыг мөрдөж эхэлсэн.
1994 он
Багш НУ-ийн эрхийг нэр бүхий НУ-дад анх олгосон.
1992 он
Агаарын зайд нислэг үйлдэх тухай МУ-ын хууль батлагдаж НХУТ байгуулагдаж, агаарын хөлгүүдэд 24 цагийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
1991 он
“DARNO” агаарын шинэ хаалга нээгдсэн
1987 он
ИАТБ-уудтай гэрээ хийж МУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрөх агаарын хөлгүүдээс НХҮ үзүүлсэний хураамж авч эхэлсэн.
1986 он
Хөрш улсуудын НХУБ-уудтай агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх гэрээ байгуулах эхлэл тавигдсан.
1970 он
“Агаарын Харилцааны Газар”-ын даргын тушаалаар “Нислэгийн удирдагч”-ийн албан тушаалыг шинээр бий болгож НХУД-70 батлагдсан.
1969 он
МУ-ыгдамжин өнгөрөх ОУ-ын нислэгийн үндэс суурь тавигдсан.
1957 он
НХҮА байгуулагдсан